top of page

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх Монголын бурхан шашны СОЁМБО СҮМ

   Үүсгэн байгуулагчийн үг

   Соёмбо бол Монголын тусгаар тогтнолын бэлгэдэл. Энэ сүм бол зөвхөн шашны газар биш, харин монгол хүний нэр төрийг, өв соёл, эр зоригийг сануулж, эцэст нь уучлал, амирлыг түгээх тодоос тод гэрэлтэх мөнхөд бадамлах зул юм.

Үүсгэн байгуулагч Бат-Очирын Ариунбуян

 

 

Эрхэм зорилго:

  • Хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх

  • Түүхэн үнэн, соёлын өвийг нандигнан хамгаалах

  • Сүсэгтэн олны сэтгэлийн дотоод амирлыг номоор замчилж өгөх

  • Монголын түүх, бурхан шашны үнэт зүйлийг залуу үед уламжлуулах түгээн дэлгэрүүлэх

 

Хаана байрладаг вэ?

     Соёмбо Сүм нь өнөөгийн түүхэн үнэнийг хамгаалагч болон оршин буй , улс төрийн хэлмэгдүүлэлтийн голомт болсон Хамбын овооны түүхэн газрыг хамгаалж, сүсэгтэн олны зүрх сэтгэлийн гэрэлт зул болон мандсаар байна.

nc3.png
0863bac2-66d9-4ef6-97cf-5ab7e6677cb0.jpg
72650fc8-32a9-4806-bc75-026c0cf63109_edi
Монголын бурхан шашны Соёмбо сүмийн апп

Бид хэн бэ?

     "Монголын Бурхан Шашны Соёмбо Сүм "бол 

Монголын түүхэн үеүүдэд хилсээр хэлмэгдэж, амь насаа алдсан мянга мянган ард түмний хувь тавилан, дурсамж, нэр төр, гэгээн сүнсийг ном ёсоор амирлуулахын төлөө байгуулагдсан онцгой зорилготой бурхан шашны, соён гэгээрүүлэх сүм юм.

     Бид сүм хийдийн үйл ажиллагааг зөвхөн шашны зан үйл төдийхнөөр хязгаарлахгүй. Харин төр, түүх, хүн төрөлхтний үнэний төлөөх дуу хоолой болж, хэлмэгдүүлэлтийн хар түүхийг ил тод сануулж,түүчээлэн, ирээдүйг ухаарлын гэгээнд хөтлөн чиглүүлдэг гэрэлт газар байхыг зорьсон.

27c24034-b209-47f5-a330-669e564f83a6.jpg

Гол үйл ажиллагаанууд:

  • Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зан үйл Алтан хайрцаг нээх, хойтын буяны ном үйлийг номын ёсчлон бүтээж, амирлуулах, сүмийн дурсгалын, хамбын овооны түүхэн газрын хамгаалж хэлмэгдүүлэлтийн шуурганд өртсөн мянга мянган ард түмнээсээ Монгол түмнээ төлөөлөн цаг үргэлжид өршөөл цагаатгал эрэх, энэхүү түүхэн газарт тэдний гэрэлт хөшөө хүндэтгэлийн Сүм музей нь цогцолбор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх.

  • Сэтгэл заслын болон шашин-соёлын зөвлөгөө

  • Номын яриа, түүхэн судалгаа, амьдралын зөвлөгөө

  • Боловсрол, өв соёлыг дэмжих хөтөлбөрүүд

  • Залуу үед зориулсан түүх, шашны сургалт, тэтгэлэг, лекц

  • Эв нэгдлийг сэргээх нийтэд зориулсан арга хэмжээнүүд

  • Хэлмэгдэгсдийн дурсан санах өдрүүд тохиож буй арга хэмжээг бие даан зохион байгуулах, дурсгалын аян, түүхэн баримт бичгийн үзэсгэлэн танилцуулга гэх мэт

"Соёмбо Сүмийн ялгарах онцлог"

  • Монголын түүх, шашин, төрийн бэлгэдлийг хослуулсан Соёмбо билэгдэлтэй сүм

  • Хэлмэгдэгсдийг номын ёс ,хүмүүний ёсоор хандаж сүнс төрлийг нь амирлуулсан анхны бие даасан цорын ганц сүм

  • Цэвэр буяны зорилготой,

  • Монголын орхигдож гээгдсэн үнэт зүйл дээр бадамлан ассан, ашиг сонирхлоос огт ангид байгуулагдсан сүм юм

  • Сүсэгтэн олон , түүхч, Хэлмэгдэгсдийн ар гэр, хэлмэгдүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, төрийн болон , төрийн бус байгууллага, эрдэмт лам хуврагуудын хамтын уламжлал, шинэчлэлийг хосолсон үйл хэргийг нэгдмэл байлгаж, үйл ажилгааг нь уялдуулан хөгжүүлэх идэвхтэй хамтран ажиллаж ирсэн түүхэн үүрэг гүйцэтгэж буй сүм билээ .

©2025 by Соёмбо сүм. Powered and secured by Tunamal Zinka

  • Youtube
  • Telegram
  • Whatsapp
  • Facebook
bottom of page