top of page
b67d7ec6-89c6-43e7-b209-4253d56c8f2e.jpg

Монголын бурхан шашны
"СОЁМБО СҮМ"

Улс төрийн
хилс хэрэгт хэлмэгдэгсдэд

хүндэтгэл үзүүлэх

Амар мэнд үү.

Монголын бурхан шашны Соёмбо сүмийн албан ёсны вэб аппликейшнд тавтай морилно уу.

   "Монголын Бурхан Шашны Соёмбо Сүм "бол Монголын түүхэн үеүүдэд хилсээр хэлмэгдэж, амь насаа алдсан мянга мянган ард түмний хувь тавилан, дурсамж, нэр төр, гэгээн сүнсийг ном ёсоор амирлуулахын төлөө байгуулагдсан онцгой зорилготой бурхан шашны, соён гэгээрүүлэх сүм юм.

99425290_2357003177735759_308510129391665152_n.png
soyombo sum
soyombo sum
soyombo sum
soyombo sum
soyombo sum
soyombo sum

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ

УЛСЫН КОМИСС НЬ ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙСЛЭЛИЙН САЛБАР КОМИСС, МОНГОЛЫН БУРХАН ШАШНЫ СОЁМБО СҮМ, МОНГОЛЫН ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХОЛБООТОЙ

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ 2026 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДӨР БАЙГУУЛАВ.

Санамж бичгийн зорилго нь Хамбын овоон дахь хэлмэгдүүлэлтийн түүхэн газрыг хамгаалан ногоон байгууламж бүхий цогцолбороор дамжуулан уучлал, шудрага ёс, эв нэгдлийн төв болгон хөгжүүлэх. Мөн хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, хойч үедээ хүний эрхийн боловсрол, судалгааны орон зай бий болгох зорилгоор “Хамбын овоо дурсгалын хүрээлэн” төслийг хэрэгжүүлэхэд хамтын үйл ажиллагааны зарчмыг нэгтгэн чиглүүлэхэд оршино.

Тухайлбал “Хамбын овоо дурсгалын хүрээлэн”-д байгуулагдах сүм, суварга, ариун талбайг монголын уламжлалт урлах ухааны хэв маягаар байгуулах, Хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг залбирал, буян номын хэлээр мөнхжүүлэх ажлыг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдийн оролцоотой дурсгалын ёслол, номын өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулах, олон улсын харилцаа хамтын ажиллагааг бий болгох, хүний эрхийн зөрчил, улс төрийн хэлмэгдүүлэлт гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэн хүний эрхийн боловсрол, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах болон “Хамбын овоо дурсгалын хүрээлэн”-ийн төслийг дээрх дурдсан үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд таниулах, нөлөөллийн арга хэмжээг авахад чиглэгдэж байгаа юм.

 

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ

УЛСЫН КОМИССЫН АЖЛЫН АЛБА

616460788_1289947876502598_179801997774827969_n.jpg
soyombo sum
soyombo sum
soyombo sum

Зууны мэдээ сонин-ы “Leaderships forum” нэр хүндтэй буланд урьж, үзэл бодол, зорилго чиглэлийн талаар хуваалцах боломж олгосонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Нийгмийн сэтгэл зүйн дархлаа, түүхэн дурсамжийг хамгаалах, үндэсний соёл уламжлалыг сэргээх асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэх боломж олдсон нь миний хувьд хариуцлага, итгэлийн хэрэг байлаа.

Энэхүү ярилцлага нь ганц хүний дуу хоолой биш , хамтын үнэт зүйл, хамтын ухамсрын тухай яриа ойлголт байгаасай гэж хүсэж байна.

Монголынхоо оюун санааны дархлааг бэхжүүлэх үйлсэд хамтдаа зүтгэцгээе.

Хүндэтгэсэн,

Б.Ариунбуян

22Зууны мэдээ22 2026.2.23 Онцлох контент....jpg

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдаа хүргэдэг билээ. Энэ удаад Монголын бурхан шашны ”Соёмбо” сүмийн тэргүүн Б.Ариунбуянтай ярилцлаа. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Untitled-945545445.jpg
Б.Ариунбуян Нийгмийн сэтгэлзүйн дархлааг хамгаалахад шашин соёлын  байгууллагууд чухал үүр
soyombo sum
soyombo sum
soyombo sum

Улс төрийн их хэлмэгдүүлэлт

Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,816 нь лам нар байв.

Тухайн үед эрх барьж байсан Монгол Ардын Намын (үүнд МАХН бас багтана) төв удирдлага нь Х.Чойбалсангийн шууд удирдлага дор ба нөгөө талаас шууд Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины шахалтан дор олон арван мянган гэмгүй Монголчуудыг бөөнөөр нь аймаглан устгах коммунист яргаллыг энэ хэлмэгдүүлэлтээр үйлдсэн юм.

  • Facebook
  • Twitter
  • LinkedIn

Монголын үндэсний эрх ашгийг ба тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж байв. Энэ хэлмэгдүүлэлтээр тэр үеийн монголын сэхээтнүүд баривчлагдан шийтгэгдэж, олонхи нь цаазаар авахуулсан байдаг. Мөн Монгол дахь шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгдэж сүм хийдээс оросуудын тоносон олон зуун ачааны тэрэг дүүрэн Монголын соёлын дурсгалууд ЗХУ руу ачигдсан байна. Үүний зарим хэсэг нь одоо болтол Санкт-Петербургийн Эрмитаж музейд 2 том танхим дүүрэн үзмэр болон дэлгэгдсэн.

  • Facebook
  • Twitter
  • LinkedIn

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг 3 үе шатанд хуваадаг.

I үе шат, 1922-1939

Үндсэн өгүүлэл: Бодоогийн хэрэг
Үндсэн өгүүлэл: Данзангийн хэрэг
Үндсэн өгүүлэл: Лхүмбийн хэрэг
Үндсэн өгүүлэл: Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү нарын хэрэг
Үндсэн өгүүлэл: Буриадуудын хувьсгалын эсэргүү хэрэг
Эхний үе шат Монголын хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. 

  • Facebook
  • Twitter
  • LinkedIn

II үе шат, 1940-1955

Үндсэн өгүүлэл: Порт-Артурын хэрэг
Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяаг ЗХУ-д шийдэгджээ.

  • Facebook
  • Twitter
  • LinkedIn

III үе шат, 1956-1990
 
Үндсэн өгүүлэл: Сэхээтний төөрөгдөл
Үндсэн өгүүлэл: Ц. Лоохууз, Б. Сурмаажав нарын намын эсрэг бүлэг
Үндсэн өгүүлэл: Д. Төмөр-Очирын хэрэг
Үндсэн өгүүлэл: Б.Ширэндэвийн хэрэг

  • Facebook
  • Twitter
  • LinkedIn

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Дарам-Очирын Төмөр-ОчирЦ. ЛоохуузБ. СурмаажавХ. НямбууЛ. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн, нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх, нутаг заан цөлөх хэлбэртэй болсон юм. Энэ удаа хууль-хяналт, шүүх, прокурорын байгууллагын оролцоотой хэрэгжүүлэх болсон ажээ.

  • Facebook
  • Twitter
  • LinkedIn

Багш дор мөргөмүй

5a96aa35-f90f-4855-ad04-7420ec988c67.jpg

Төрөл бүхэндээ билэг төгс багш лугаа
Төөрч хагацалгүй номын шимийг хүртээд
Газар мөрийн эрдэмийг машид гүйцээгээд
Очирдарын хутгийг түргэн олох болтугай.

soyombosum.com

Сүсэгтэн олонд үргэлж нээлттэй.

Даваа - Ням

Цахим айлтгал хүлээн авах

Номын ач тус

9:00 AM - 5:00 PM

Хүндэтгэлийн
их цагаан өргөө

©2025 by Соёмбо сүм. Powered and secured by Tunamal Zinka

soyombo sum
  • Youtube
  • Telegram
  • Whatsapp
  • Facebook
bottom of page